|
Зохиогч admin
|
CyberLink PowerDVD Ultra 10.0.1714 + Skins Pack - 3D болон HD кинонууд, дижитал дуу хєгжмийн файлууд, бусад бvх тєрлийн видео зэргийг таны компьютер дээр чанарын єндєр тvвшинд тоглуулах PowerDVD 10 медиа тоглуулагчын цоо шинэ хувилбарыг нэмэлт Скин-vvдийн хамтаар толилуулж байна. Сvvлийн vед хамгийн єндєр чанарт тооцогдож буй Blu-ray кинонуудыг маш чанартай vзvvлж чадах ба бусад тоглуулагчдаас 4 дахин хурдан ачаална, Blu-ray 3D тєрлийн видео файлыг яг л бодит мэт байдлаар танд мэдрvvлнэ, энгийн DVD тєрлийн файлуудыг TrueTheater™ HD технологийн тусламжтайгаар илvv чанартай, нягтрал сайтай, тод цэвэрхэн гаргана, маш эмх цэгцтэй, зохион байгуулалттайгаар видеонуудыг тоглуулах боломжтойгоос гадна тоглуулагч дээрээсээ видео файлуудыг шууд интернэт дэх сайтуудад байршуулах боломжтой. Мєн TrueTheater™ Surround технологийн тусламжтайгаар аудио файлуудыг гэрийн театр, компьютертээ гайхалтай чанартай сонсохоос гадна онлайн орчинд vзэж буй видеондоо vнэлгээ єгєх, сэтгэгдэл vлдээх, олон нийтийн сайтуудад тvгээн байршуулах зэрэг шинэ vеийн бvхий л дэвшилтэт боломжуудыг єєртєє агуулж чадсан нь онцлог юм.
|
|
Цааш унших...
|
|
Зохиогч admin
|
Seagate компани корпоратив зах зээлд зориулагдсан 3 ТБ-ийн багтаамжтай SAS интерфэйс бүхий хатуу диск гаргахаар зэхэж байгаатай холбогдон персональ компьютер үүсэх үеэс уламжилж ирсэн зарим хуучин техник хязгаарлалтыг арилгах шаардлагатай болж байна. Өнгөрсөн зууны 80-аад онд үүссэн LBA (Logical Block Addressing) стандарт бүхий өгөгдөлд хандах, хаяглах аргаар ердөө 2.1 ТБ хүртэлх багтаамжтай хатуу дисктэй ажиллах бололцоотой. Long LBA стандарт ашиглан уг бэрхшээлийг шийдвэрлэж, хаяглах чадварыг нь ихэсгэх боломжтой ч уг шинэ стандартыг зөвхөн Windows Vista, Windows 7 үйлдлийн системийн 64 битийн верс, Linux-ийн тусгай верс л дэмждэг юм. Харин Windows XP үйлдлийн систем технологийн дэвшлээс гадуур үлдэх төдийгүй, 3 ТБ-ийн багтаамжтай хатуу диск ашиглах нөхцөлд ердөө 990 ГБ-г л "танина". |
|
Цааш унших...
|
|
Зохиогч admin
|
Сан-Францискод болж өнгөрсөн Web 2.0 Expo арга хэмжээний үеэр Adobe компаний flash технологийг HTML5-тай сөрөгцүүлсэн Стив Жобсын нээлттэй захидалтай холбогдуулан Adobe компаний программ хангамжийн ерөнхий архитектор Кэвин Линч (Kevin Lynch) Apple компанийг хэрэг дээрээ технологитой хамаагүй, улс төр, шүүхийн заргаар хөөцөлдөж байна гэж өгүүлэв. Тэрээр Apple-ийн үйл ажиллагааг ханаар хүрээлсэн цэцэрлэгтэй зүйрлээд, харин Adobe компани программ хангамжийг нэг удаа бүтээгээд янз бүр төхөөрөмж дээр ажилладаг байгаасай хэмээн хүсдэг гэлээ. "Хэрвээ одоо болж байгаа явцыг харах аваас Америкийн 1800-гаад оны төмөр зам санагдуулна. Тэр үед төмөр замын сүлжээний тодорхой хэсэг эзэмшигчээсээ хамаараад өөр өөр өргөнтэй байлаа. Ачаагаа бусдын төмөр замаар дамжуулах тохиолдолд бүгдийг нь буулгаж өөр вагонд ачихаас аргагүй болно. Ганц вагоноор төмөр замын өөр өөр хэсгээр явж өнгөрөх аргагүй." |
|
Цааш унших...
|
|
Зохиогч admin
|
  Superspeed USB буюу шинэ үеийн USB 3.0 контроллерийг одоохондоо зөвхөн NEC компани нийлүүлж байгаа боловч энэ оны хоёрдугаар хагасаас эхлэн Asustek Computer-ийн охин компани ASMedia Technology болон VIA компаниуд өөрсдийн контроллер үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа юм. Харин Intel компани чипсетэндээ USB 3.0 дэмжлэг үүсгэхэд яарахгүй байгаа нь тус компани оптик сувгаар мэдээлэл хурдтай дамжуулах илүү ирээдүйтэй технологийг Light Peak гэсэн томъёолсон нэрийн дор ид боловсруулж байгаатай холбон тайлбарлаж байна. Энэ хавар Бээжинд болж өнгөрсөн Intel хөгжүүлэгчдийн форумын үеэр болон энэ долоо хоногт Бельгийн Брюсселд болсон судалгааны үзүүлэх арга хэмжээний үеэр тус компани Light Peak технологийн талаар товч үзүүлэн туршилт танилцуулсан юм. Туршилтанд Light Peak технологи дэмждэг ноутбүүкийг гадаад монитор болон HD видеокамертай USB кабельд хавсаргасан оптик мяндсан (optic fiber) холболт ашиглан холбож сонирхуулжээ. Одоогоор Light Peak нь хоёр чиглэлдээ 10 Гбит/с хурдтай мэдээлэл дамжуулах чадвартай байгаа боловч дараагийн арван жилд уг үзүүлэлт даруй 10 дахин өсөх боломжтой гэгдэж байна. Оны эцсээр боловсруулж дуусгахаар төлөвлөөд байгаа Light Peak технологитой бүтээгдэхүүний түрүүч нь ирэх жилээс гарах ёстой. |
|
Цааш унших...
|
|
Зохиогч tsogoo
|
 Intel компани дэсктоп компьютерт зориулагдсан Cougar Point код нэртэй 6-т цувралын чипсетийг ирэх оны эхний улиралд гаргах төлөвлөгөөтэй байна. Зургаат цувралд Q67, Q65, B65, H67, P67 гэсэн таван загвар багтаж байна. 32 нм-ийн технологийн процессоор үйлдвэрлэгдэх эдгээр чипсет нь Sandy Bridge код нэртэй шинэ бүлийн процессорууд дэмжих бөгөөд одоогийн Lynnfield/Clarkdale, Ibex Peak процессор, чипсетийн хослолыг орлох юм. Эдүгээ хэрэглэгчийн зах зээлд ноёлж байгаа Р55, Н67 чипсетийн оронд premium болон mainstream ангилалд H67, P67 чипсет шинээр байраа эзэлнэ. Учир нь Lynnfield, Clarkdale-үүд буюу Core i3, Core i5 (болон i7-8xx) процессор нь LGA1156 сокеттой бол шинэ Sandy Bridge процессор LGA1155 гэсэн шинэ сокет ашиглана.
|
|
Цааш унших...
|
|
Зохиогч tsogoo
|
|
2010 оны 6 сарын 11-нээс 7 сарын 11-ний хооронд Өмнөд Африкийн БНУ-д болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг гурван хэмжээст форматаар дамжуулахтай холбогдуулан FIFA болон Sony компаниас мэдэгдэл гаргалаа. Дэлхийн аварга шалгаруулах 2010 оны тэмцээнд нийт 64 тоглолт болохоос 25-ийг нь 3D форматаар дамжуулах юм. Үзэгчдийн сонирхлыг хамгийн их татаж болзошгүй тоглолтыг аль болох 3D форматаар дамжуулахаар бодож сонголт хийнэ хэмээн FIFA амлаж байна.
Тоглолт болох ёстой арван стадионы тавд нь тус бүр долоон ширхэг Sony HDC-1500 профессионал камер бүхий 3D форматаар бичиж, нэвтрүүлэх тоног төхөөрөмж суурилуулна. Уг тавд Йоханнесбүрг хотын Soccer City, Ellis Park стадион, Дүрбан, Кэйптаүн, Порт Элизабет дахь стадион багтсан байна. Одоогоор нэвтрүүлэг дамжуулах эрхийг Америкийн ESPN, Испаний Sogecable компаниуд хэдийнээ авчээ. Гурван хэмжээстэй дамжуулах тоглолтыг эзэлхүүнт телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээнд хамрагдсан 3D телевизортой хэрэглэгч үзэж сонирхох боломжтойн зэрэгцээ 8 тоглолтыг 3D форматаар кинотеатруудад гаргах юм. Кино театр болон олон нийтийн газарт аварга шалгаруулах тэмцээнийг үзүүлэх эрхийг Швейцарийн Aruna Media AG компани авсан байна. Аварга шалгаруулах тэмцээнийг гурван хэмжээст форматаар дамжуулах онцгой эрхийг эзэмшигч Sony компани энэ онд уг тэмцээний 3D форматтай кино бүхий албан ёсны Blu-ray диск гаргахаар төлөвлөжээ. Уг кинонд зориулсан сурталчилгааны 25 видеотрейлерийг тус компаний дэлхий даяарх жижиглэн худалдааны 4000 цэгт Sony 3D BRAVIA телевизороор гаргах юм. |
|
Зохиогч tsogoo
|
 Nintendo компани өөрийн шинэ бүтээл Nintendo 3DS бүтээгдэхүүнийг албан ёсоор зарлалаа. Энэ тоглоомын гол онцлог нь 3 хэмжээст дэлгэцтэй бөгөөд ямар ч шил хэрэглэхгүйгээр 3 хэмжээст орчинд тоглох боломж юм. 2011 оны 3-р сард худалдаанд гарах бөгөөд үнэ нь ямар байх нь одоогоор тодорхойгүй байна. Нинтендогийнхон зөөврийн компьютер тоглоомын технологийг дараагийн шатанд гаргах энэхүү шинэ тоглоомныхоо талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг энэ 6 сард Лос Анжелест болох алдарт E3 Expo (Electronic Entertainment Expo) хэмээх электрон бараааны үзэсгэлэн яармаг дээр танилцуулах гэнэ. |
|
Зохиогч tsogoo
|
|
Саяхан APPLE компани iPad-аа танилцуулсан бол Microsoft компанийн шинэ бүтээгдэхүүн энэ жилийн сүүлээр хэрэглэгчийн хүртээл болох гэж байна. Энэхүү бүтээгдэхүүний зураг болон видеог хүргэж байна.
|
|
|
|
|